№: 206 БИД ХӨЛБӨМБӨГ ҮЗМЭЭР БАЙНА. Залуус спиртийг биш Спортыг сонгож байна. Биднийг дэмжээч. with Сансар HD, DDish tv

Төлбөртэй хөлбөмбөг Английн Примиер лиг болон Аваргуудын лигийн 2013-14 оны улирал Сансар Эйч Ди болон Ддишээр цааш гарахаар болсон байна. Өмнө нь боловсрол тв болон С1-р үнэгүй гардаг байсан. Английн Примиер лигийн 5-р тойрог, болон Аваргуудын лигийн 2-р тойргоос бид Эс Пи Эс спортын төрөлжсөн сувгаар тоглолтуудаа үзэхээр болсон талаар хэлж байна. С1 телевиз зөвхөн эдгээр 2 тэмцээний тоймыг гаргах эрх авсан. Сансар Эйч Ди-н хэрэглэгчид 50-н мянган төгрөгөөр Эйч ди бокс аван 11 сар хүртэл үнэгүй үзээд, 11-н сараас төлбөртэй үзнэ, тариф нь хараахан тогтоогдоогүй байгаа гэнэ. Ддиш-н хэрэглэгчид мөг 11-н сар хүртэл үнэгүй үзнэ, шинээр тавиулбал 170.000-н үнэтэй төхөөрөмжтэй бөгөөд Английн Примиер лиг Аваргуудын лигт зориулсан тусгай төхөөрөмж удахгүй худалдаанд гарна гэсэн. Хөгжилтэй орны жишгийг эх орныхоо хөрсөнд нэвтрүүлж байгаа гэж тэд энийгээ тайлбарлаж байгаа ч олон нийтийн аль нэг телевизэд эрхээ түрээслүүлэх, Юнивишн, Скай медиад эрхээ түрээслүүлэх гээд л зардлаа нөхөх олон л эх сурвалжууд байхад дан ганц Сансар Эйч Ди, Ддиш гэж шууд тулгаж байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг боогдуулж байна. Бизнес хийж бизнесийн зах зээлийн журмаар зардлаа нөхөх нь тэдний эрх ч бас олон нийтийн сэтгэлзүй, санаа бодол зэргийг хүндэтгэж үзмээр санагдах юм. Хэрэглэгч хаан гэдэг биз дээ, бидэнд дуртай бараагаа дэлгүүрээс сонгоод авах эрх байгаа, гэтэл ганц авахыг хүссэн зүйл минь ганцхан дэлгүүрт байгаад, ганцхан манайхаас ав гээд дарамтлаад буйтай утга нэг зүйл болж байна, Сансар Эйч Ди тавигдах боломжгүй бүсэд амьдарч буй иргэд одоо байгаа кабелиа гаргаж чулуудаад кабел татаад цонхоороо Сансар оруулж ирж үзэх болж байна уу? Ддиш тавиулах амьжиргааны түвшин доогуур амьдралтай\ дийлэнхи хэсэг нь\ гэр хороолол, хөдөө орон нутгийн иргэд нэмэлт тэр төлбөрийг нь төлж хүүхдээ хөлбөмбөг үзүүлэх нь юу л бол. Төр засаг соёл спорт аялал жуулчлалын яам энэ асуудалд яагаад анхаарахгүй байна, хүүхэд залуусын ганц сонирхдог, манай улс шиг хөлбөмбөг хөгжингүй биш хөгжиж буй улсад яагаад энэ дурладаг, шөнө нойроо хугасладаг ганц юмыг нь үнэгүй үзүүлж болохгүй байгаа юм бэ????????????? Одоо залуус хөлбөмбөгөө үзэхийн тулд Шинэ хүлээн авагч худалдаж авна, дээр нь сар бүр төлбөр төлнө. за энэ яахав гэхэд зөвхөн 2хон компани шууд дамжуулж байгаа нь шударга биш санагдаж байна. Олон кабелийн сувагаар дамжуулдаг болох тал дээр танай байгууллага анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Нэмж хэлэхэд хөдөө орон нутагт Ддиш тв дураараа аашилж, монополчилж байна ш дээ.

Огноо: 2013 оны 09 сарын 20н - 16:59

Шалгагдаж буй

 1059
Хэрэвээ та хараахан бүртгүүлээгүй бол энд дарж бүргтгүүлнэ үү.